“Нишин Илч” ХХК нь Олон Улсын MNS ISO 9001:2010 стандартын гэрчилгээгээ хүлээн авлаа

ISO 9001 стандарт нь байгууллагын үйл ажиллагааг зөв менежменттэй, ажлын гүйцэтгэлийг чанартай, үр ашигтай байлгахын тулд нэгдмэл тогтолцоог бий болгоход чиглэгдсэн. Байгууллага нь хэрэглэгчийн шаардлагыг хангаснаар сэтгэл ханамжийг дээшлүүлэх, тавьсан зорилгодоо хүрэхийн тулд үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах, хэрэглэгчийн болон хууль тогтоомж, норматив техникийн баримт бичгийн шаардлагыг хангаж ажиллахыг тусгасан байдаг. Энэ стандарт нь бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэлийн процессыг маш чанартай алдагдалгүй нарийн зохион байгуулах шаардлага тавьдаг. Тиймээс бидний хэрэглэгч, харилцагчиддаа үзүүлж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний процессыг маань ойлгомжтой, нягт нямбай хэвшүүлэх эцсийн бүтээгдэхүүн чанартай гаргах ач холбогдолтой. Өнөө үед Олон Улсын стандарт нь үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн амжилтанд хүрэх чухал хэрэглүүр болж, өндөр...
  • “Нишин Илч” ХХК-ийн хамт олон “1000 төгрөг төсөл” сайн үйлсийн аянд нэгдлээ.

    Дэлхий дахинд түлэгдэлтийн шалтгаант гэмтэл нь амь насанд хөнөөлтэй өвчний нэг болж байна. Ялангуяа бага насны хүүхэд аюултай нөхцлийг бүрэн гүйцэд ухамсарлах чадвар дутмаг, эсрэг үйлдлийг хурдан үзүүлж чаддаггүйгээс аливаа аюулд илүүтэй өртөж, үүний улмаас нас барах, өвчлөх, тахир дутуу болох тоо жилээс жилд нэмэгдэж байна.Түлэгдэлтийн улмаас хүүхэд амьд үлдэж болох ч насан туршийн сорвитой, татанхай, тахир дутуу болж эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирч, ирээдүйд идэвхигүй амьдралтай, тэтгэмжийн иргэн болох эрсдэл өндөр байгаа учраас үр хүүхэддээ тавих эцэг эхийн анхаарал халамжыг нэмэгдүүлэх, түлэгдэлтийн талаар мэдлэг мэдээллийг олон нийтэд түгээх, нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг авахыг дэмжин нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “Нишин Илч” ХХКомпани “25 дугаар суваг” телевизээс санаачилан явуулж буй “1000 төгрөг төсөл” сайн үйлсийн аянд хамт олноороо нэгдэж байна....
  • Барилгын салбарын шилдгээр шагнууллаа.

    Өнөөдөр барилгын  салбар  үүсч  хөгжсөний 89 жилийн ой, Монголын  “Барилгачдын өдөр”-ийг тохиолдуулан Салбарын оны шилдэг аж ахуйн  нэгжид  шагнал  гардуулах  ёслол боллоо. Ёслолын  арга хэмжээний үеэр ур чадвараараа манлайлсан салбарын  шилдэг  ажилчдадаа шагнан алдаршуулж,  үйл  ажиллагаагаараа  тэргүүлсэн  шилдэг 10 аж ахуйн  нэгж, байгууллагыг шалгаруулсан юм.  Шилдэг байгууллагын  тугийг “Барилгачдын  талбай”-д  бүтэн жилийн  турш мандуулдаг уламжлалтай. Барилга угсралтын  чиглэлээр: 1. “Нишин илч” ХХК 2. “Альянстек” ХХК 3. “Гангар инвест” ХХК 4. “Коёото конфорт” ХХК 5. “Эвийн гэрээ” ХХК Зураг  төслийн  чиглэлээр: 6. “Монхидро констракшн” ХХК 7. “Интелекс тауэр” ХХК Барилгын  материалын  үйлдвэрлэлийн  чиглэлээр: 8. “Төгс зуурмаг” ХХК 9 “ЭХБУТ Трест” ХХК 10 “Монгол алт” ХХК Арга хэмжээний үеэр Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа “Орчин үеийн барилгын салбар үүсч хөгжснөөр олон дэвшилтэт үр дүн гарсан. Салбарын хөгжлийг хангахын тулд гол нь ажилчдынхаа тогтвор, суурьшилтай ажиллах, мэргэших нөхцөлийг хангах нь чухал. Дээрээс нь хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал нэн тэргүүнд тавигдана. Сүүлийн таван...
  • Голын эрэг дээр

    Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан манай хамт олон River Beach Travel хийж цагийг зугаатай өнгөрүүллээ. Энэхүү зугаалганд оролцсон байгууллагын ажилчид хамтдаа энэ зуны нөр их ажлын чимэгхэн амралт болж чадлаа. Баяр наадмын өмнө хамт олноороо үндэсний баяраа тэмдэглэж өнгөрүүлсэн нь ажилчидын маань завгүй ажлын ачааллыг тайлсан сайхан арга хэмжээ байлаа....
  • 1000 айлын шинэ хороолол сүндэрлэн босч байна.

    Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн хүрээнд “Аймаг бүрт 1000 айл орон сууц” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Төвийн бүсийн тулгуур төв “Зуунмод” хотод 1000 айлын орон сууцны шинэ хотхон, хороолол барих ажлын хүрээнд орон сууцны хороолол иж бүрэн зураг төсөл, хорооллыг сүндэрлүүлэх ажлыг дэд бүтцийн 8,2 тэрбүм төгрөгийн хөрөнгийн асуудлыг улсын хөрөнгө оруулалтаар шийдвэрлүүлэн дэд бүтцийн ажлыг бүрэн дуусгаж 1000 айл шинэ хороолол сүндэрлэн босох нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдөр эхний ээлжийн 98 айлын орон сууцыг ашиглалтанд оруулан нээлтийн арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд бүтээн байгуулалтын ажилд оролцсон компаниудыг аймгийн төр, нийгэм, эдийн засаг, соёлыг хөгжүүлэх үйл хэрэгт оюун ухаан, авъяас билгээ зориулан хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж, нэр хүндтэй ажилласныг үнэлэн “Нишин Илч” инженерийнг ХХК-ийн инженер Ч.Бат-амгаланг Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат жуух бичиг гардуулан өглөө. Монгол улсын бүтээн байгуулалт энэ цагийн шилдэг инженерүүдгүйгээр төсөөлөгдөшгүй....
  • Олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”

    Манай компани нь нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд авч хэрэгжүүлэх ажлын нэг болох компанийн нийт ажиллагсадын насанд хүрээгүй /0-16 насны /хүүхэд, багачуудтай олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу “Эх үрсийн баяр”-ийн өдрийг хамт нь тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү арга хэмжээнд хүүхэлдэйн баатрууд болон “Сарны цом-2015″ бүжгийн спортын тэмцээний өсвөр насны алтан медальт “Хос шигтгээ”хамтлаг хүрэлцэн ирж ая, дуу, бүжгийн мэндчилгээ дэвшүүлж “Нишин Илч” ХХК-ийн ах, эгч нар нь оюунлаг билгээр хүүхдүүддээ бэлэг барилаа. Монголын үрс маш олон болтуг...
  • Дэлхийн хэмжилзүйн өдөр

    Дэлхийн хэмжилзүйн өдрийг тохиолдуулан “Нишин Илч” ХХК “Стандартчилал, хэмжил зүйн газар”-тай хамтран зохион байгуулж, SIEMENS фирмийн хэт авианы дулааны тоолуураа сурталчилан оролцлоо....

Хамтран ажиллагч

Top